|
Бизнесийн ФилософиӨнгөрсөн он жилүүдэд “БИМЭКС” компани нь бизнесийн орчинд ёс зүй, хариуцлагаараа нэгэнт танигдсан. Бид энэхүү замналаараа бахархдаг, энэ бүгд нь компанийг үүсгэн байгуулагч ноён Ц.Бат-Өлзийгийн санаачлан бий болгосон үндсэн зарчмуудын үр дүн юм. Тэрбээр аугаа компаниудын хамгийн чухал зарчим бол бүх зүйлийг, өдөр бүр хамгийн зөв хийх, түүнийгээ байнга сайжруулан хөгжүүлэх, хэрэглэгчид, ажилтнууд, түншүүдтэйгээ үнэнч шударга, эн тэнцүү хүндэтгэлтэй харилцах явдал гэдгийг судлан ойлгож, ажилдаа мөрдлөг болгодог. Эдгээр зарчим нь бидний бизнесийн философид тусгалаа олсон байдаг. Хэрэглэгч Бид хэрэглэгчиддээ үргэлж хамгийн өрсөлдөхүйц үнэ цэнийг санал болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулж ирсэн. Бүтээмж Бид компанийхаа бүтээмжийг байнга өсгөн нэмэгдүүлэхийн хичээж ажилладаг. Бүтээмж нь компанийн зардлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдийн хүртэх үнэ цэнийг тасралтгүй өсгөх ёстой. Бүтээмж нь шинэ санаа, багийн хамтын ажиллагаа болон хичээл зүтгэлийн үр дүн юм. Шинэ бүтээл ба оновчтой санаа Шинэ бүтээл гэдэг нь оновчтой санааг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг хэлнэ. Бид бие биенийхээ санаа бодлыг цаг ямагт анхааралтай сонсдог. Шинэ бүтээлүүд амжилттай хэрэгжсэнээр бидний бизнес байнга хөгжин дэгждэг. Багийн ажиллагаа Бид багаар ажилладаг. Бид хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрдэг. Хүн бүрийн ажлын амжилтаас бидний ашиг орлого хамаарна. Бид бусдаас хүндлэл, үнэнч шударга байдал хүсдэг шиг хэрэглэгч, түнш нартаа мөн тийм ханддаг. Чармайлт Манай хамт олон бие биедээ эерэг үлгэр дуурайл болохыг үргэлж эрмэлздэг. Бид ажлаараа бахархаж, хэн нэгэндээ урам дэм өгч ажиллана. Бид ажлын байрандаа аль боло баяр хөөртэй, хөгжилтэй орчин бүрдүүлэхийг зорино. Мөн шаардлагатай үед бид эрх ашгийнхаа төлөө эрсдэл хийхэд ямагт бэлэн. Итгэлтэй байдал / Хувь хүний менежмент Хүн бүр хариуцлагаа гүнзгий ухамсарлах ёстой. Хүн бүрийн хувийн зохион байгуулалтаас бидний ажлын бүтээмж хамаарна. Хүн бүр гүйцэтгэлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Хувийн зохион байгуулалттай хүмүүс бол манай хамгийн чухал нөөц юм. |