Үнэт зүйл, алсын хараа

Хэтийн зорилго, Эрхэм зорилго, Эрхэмлэх үнэт зүйлс

ХЭТИЙН ЗОРИЛГО

Бизнес эрхэлж буй салбар бүртээ тэргүүлэгч байх нь Бидний хэтийн зорилго  бөгөөд  үүний тулд  тогтвортой өсөлт,  ашигт ажиллагааг хангаж ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бүх харилцагч, хувьцаа эзэмшигч, түнш, ажилтан албан хаагч болон үйл ажиллагаа явуулж буй тухайн нийгэм орон нутагт дээд зэргийн үнэ цэнийг хүртээх нь бидний эрхэм зорилго юм.

БИДНИЙ ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

  • Харилцагчид: Бид харилцагч нартайгаа урт хугацааны, тогтвортой харилцааг эрхэмлэнэ. Одоо болон ирээдүйн бидний амжилт харилцагчдын маань амжилтаас хамаарна гэж бид үздэг.
  • Чигч шударга байдал: Чигч шударга байдал гэдэг нь үнэнч байж, өөрийн итгэл үнэмшилээсээ гуйвахгүй, хэлсэн амлалтандаа хүрэхийг хэлнэ. Бид харилцагч, хамтрагч түнш болон  ажилтнуудтайгаа дээд зэргийн шударга харилцааг эрхэмлэнэ. Өөрсдийн үйлдэл бүртээ дээд зэргийн чигч шударга байдалыг мөрдөж ажиллана.  
  • Шинэ бүтээл оновчтой санал: Байнгын шинийг сэдэж, бүтээхийн төлөө байх нь амжилтын гол түлхүүр юм. Бид шинэчлэгч бүтээлч байж харилцагч болон үйлчлүүлэгч нараа байнга дэмжиж ажиллана.
  • Багийн хамтын ажиллагаа: Зорилгодоо хүрэхийн тулд багаар идэвхитэй хамтран ажиллаж,  хүн бүрийн хариуцлага, оролцоог хөхүүлэн дэмжинэ.
  • Ялахын төлөө эрмэлзэл: Зах зээл дээр болон үйл ажиллагаа явуулж буй бизнесийн нэгж, салбар бүртээ ялахын төлөө чинхүү эрмэлзэлтэйгээр ажиллана.