Нийгмийн хариуцлага

“БИМЭКС” компанийн байгууллагын соёлын нэгэн чухал элемент бол бизнесийн үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагын үүднээс ханддаг явдал юм. Ийм ч учраас Холдингийн хэмжээнд болон хүмүүсүүд маань бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийг дэмжиж хамтран ажилладаг ба бид эдгээр үйл ажиллагаанууд нийгэм болон орон нутагт үр дүнтэй үйл ажиллагаа болгохын төлөө дэмжиж ажилладаг. Эцэст нь БИМЭКС –ийн бизнесийн үйл ажиллагаанд доорхи зүйлсүүд өргөнөөр оролцдог бөгөөд үүнд:

Хэрэглэгчид

Бид нэн тэргүүнд хэрэглэгчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Манай бүтээгдэхүүн,  үйлчилгээ  нь хэрэглэгчдийн бүтээмж, үр ашиг, өгөөжийг  нэмэгдүүлж, тэдний ажил төрөлд сайнаар нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна. Бид үйл ажиллагаагаа ямар нэгэн маргаангүй, чин шударга явуулахыг эрхэмлэж, хэрэглэгчдэд үргэлж хамгийн чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж, тэдэнд анхаарал халамж тавьдаг.

Компанийн Засаглал ба Хүмүүс

“БИМЭКС”  компани нь түнш хамтрагчдаа ямагт үнэлдэг. Бидэнтэй хамтран ажилладаг хэнтэй ч гүн хүндэтгэлтэй харилцдаг. Бид  ажилчиддаа ялгаварлан ханддаггүй, ямагт тэднийг  дэмжин туслахыг эрхэмлэдэг. Аливаа шагнал урамшуулалд шударга хандаж,  цэвэр цэмцгэр, тохь тухтай, сонирхолтой ажиллах орчин бүрдүүлнэ. Мөн бид ажилчдынхаа гэр бүлийн хариуцлагаа ухамсарлахад тэдэнд тусалж дэмжихийг хичээдэг. Ажиллагч бүр зэрэг дэв ахих, хөгжин дэвжих, ажлаа үнэлүүлэх эн тэгш боломж олгоно. Бид компанийн бодлогын хүрээнд чадварлаг менежмент хэрэгжүүлнэ.

Байгаль Орчин, Нийгмийн Хариуцлага, Хандив Тусламж

Бид эх дэлхийгээ хайрлаж, улмаар хариуцлага хүлээдэг. Бид байгаль орчноо хамгаалж, нөөц баялгаа ариг гамтай хэрэглэх ёстой. Бид шилдэг иргэн байхын тулд хот орны хөгжил болон орон нутаг,  баг, хорооныхондоо хандив тусламж, боловсролд дэмжлэг үзүүлнэ.